Posts

Showing posts from December, 2017
Оньсого 1. Суух нь өндөр Босох нь нам / нохой / 2. Амьгүй байтлаа голтой Гаргүй байтлаа хуруутай Адуугүй байтлаа даагатай /Тооно/ 3. Хөлгүй байж явдаг Нүдгүй байж уйлдаг /Үүл/ 4. Газар доор Гантай шар тос /Тарвага/ 5. Өөлдийн адуу Өвчүү цагаан / Хэрэм/ 6. Өндөрөөс өндөр Богиноос богинхон Цагаанаас цагаан Хараас хар /шаазгай/ 7. Тайраад байхад уртсаад байдаг Шулаад байхад бүдүүрээд байдаг /худаг малтах/ 8. Амьг I./ үй байтлаа голтой Гаргүй байтлаа хуруутай Адуугүй байтлаа даагатай /тооно/ 9. Хөлгүй байж явдаг Нүдгүй байж уйлдаг /үүл/ 10. Үүр цүүрээр босоочин Өвдөө цөвдөө түлээчин Энд тэнд яваачин Энийг тэрнийг түгээчин 11. Заадастай гавал Замаггүй ус Жараахай олонтой Жавьжгүй загастай /тарвас/ 12. Даамай эмгэн Далан давхар хувцастай Хувцас бүрийг тоолбол Товчгүй оёдолгүй / байцай / 13. Дээрээс нь хар...
1.   Ертөнцийн гурван ариун Ургаж байгаа арц нэг ариун Уугьж байгаа хүж нэг ариун Урсаж байгаа ус нэг ариун 2.   Ертөнцийн гурван харанхуй Эрдэмгүй хүн харанхуй Саргүй шөнө харанхуй Хоньгүй хот харанхуй 3.   Ертөнцийн гурван муухай Хурган малгайд чихэвч муухай Хувхай эмээлд хударга муухай Хулсан ташуурт янгиа муухай 4.   Ертөнцийн гурван сайн Далайд усч - сайн Нойронд сэргэг- сайн Номонд мэргэн - сайн 5.   Ертөнцийн гурван гүн Их далайд ёроол гүн Эрдэмтэй хүний санаа гүн Энх төрийн бодолго гүн 6.   Ертөнцийн гурван баян Газар үндсээр баян Тэнгэр одоор баян Далай усаар баян 7.   Ертөнцийн гурван улаан Жавартай тэнгэрийн хаяа улаан Жаргалтай хатны хацар улаан Жалганд . ургасан сухай улаан 8.   Ертөнцийн гурван үнэн Төрсний эцэст үхэх нь үнэн Хураасны эцэст үгүйрэх нь үнэн Хурсаны эцэст тарах нь үнэн. 9.   Ертөнцийн гурван хоосон Барьж тавьж байв ч зүүд х...