1. Ертөнцийн гурван ариун
Ургаж байгаа арц нэг ариун
Уугьж байгаа хүж нэг ариун
Урсаж байгаа ус нэг ариун
2. Ертөнцийн гурван харанхуй
Эрдэмгүй хүн харанхуй
Саргүй шөнө харанхуй
Хоньгүй хот харанхуй
3. Ертөнцийн гурван муухай
Хурган малгайд чихэвч муухай
Хувхай эмээлд хударга муухай
Хулсан ташуурт янгиа муухай
4. Ертөнцийн гурван сайн
Далайд усч - сайн
Нойронд сэргэг- сайн
Номонд мэргэн - сайн
5. Ертөнцийн гурван гүн
Их далайд ёроол гүн
Эрдэмтэй хүний санаа гүн
Энх төрийн бодолго гүн
6. Ертөнцийн гурван баян
Газар үндсээр баян
Тэнгэр одоор баян
Далай усаар баян
7. Ертөнцийн гурван улаан
Жавартай тэнгэрийн хаяа улаан
Жаргалтай хатны хацар улаан
Жалганд . ургасан сухай улаан
8. Ертөнцийн гурван үнэн
Төрсний эцэст үхэх нь үнэн
Хураасны эцэст үгүйрэх нь үнэн
Хурсаны эцэст тарах нь үнэн.
9. Ертөнцийн гурван хоосон
Барьж тавьж байв ч зүүд хоосон
Барайж ирийж байв ч зэрэглээ хоосон
Бахирч цохирч байв ч цуурай хоосон
10. Ертөнцийн гурван хүнд
Тулаад өргөхөд чулуу хүнд
Тухлаад ирсэн ураг хүнд
Таньж суусан янаг хүнд
11. Ертөнцийн гурван хөөрхөн
Бой нь арилсан хүүхэд хөөрхөн
Борвио нээсэн гөлөг хөөрхөн
Босож тэнцэж байгаа унага хөөрхөн
12. Ертөнцийн гурван том
Оосор бүсгүйгээс орчлон том
Оёор оломгүйгээс далай том
Орой хязгааргүйгээс огторгуй том
13. Ертөнцийн гурван галзуу
Өвсөнд орсон түймэр нэг галзуу
Эмээлээ хөглүүлсэн морь нэг галзуу
Эргээ хальсан ус нэг галзуу
14. Ертөнцийн гурван харамч
Өндөгөө дарсан бүргэд нэг харамч
Өөх зуусан үнэг нэг харамч
Өөдтэй яваа лам нэг харамч
15. Ертөнцийн гурван хэцүү
Үерлэн шуугих ус нэг хэцүү
Дүрэлзэн асах гал хэцүү
Эрчлэн хийсэх салхи хэцүү
1. Ертөнцийн дөрвөн бардам
Хад сайтын үнэг бардам
Хадам сайтын хүргэн бардам
Ноён сайтын албат бардам
Нохой сайтын хот бардам
2. Ертөнцийн дөрвөн баян
Далай лам жанчаар баян
Дайнгүй хот зоосоор баян
Хөх тэнгэр одоор баян
Хөрст дэлхий үндэсээр баян
3. Ертөнцийн дөрвөн догшин
Өндөр дээрээс унасан чулуу нэг догшин
Эмээлээ туульсан морь нэг догшин
Эхнэрээ голсон хархүү нэг догшин
Эрэг уруу буусан ус нэг догшин
4. Ертөнцийн дөрвөн хар
Дэнгүй байшин нэг хар
Дээвэргүй будаа нэг хар
Сүүгүй цай нэг хар
Сүжиггүй санаа нэг хар
5. Ертөнцийн дөрвөн хэцүү
Эвдэхэд тэнгэр хэцүү
Элдэхэд арьс хэцүү
Тоолоход од хэцүү
Туулахад тал хэцүү
6. Ертөнцийн дөрвөн цоорой
Орох тэнгэрийн орой цоорхой
Орсон буурын шил цоорхой
Ой болоогүй хүүхдийн зулай цоорхой
Охин хүний чих цоорхой
7. Ертөнцийн дөрвөн хурдан
Туухад гахай хэцүү зээ гэхэд морь хурдан
Зэрэглээд очиход зээр хурдан
Туу гэхэд нохой хурдан
Тулаад очиход туулай хурдан
8. Ертөнцийн дөрвөн шар
Шаагиж хурдаг шашин нэг шар
Шаралж харагддаг алт нэг шар
Огторгуйд байдаг нар нэг шар
Орчлонд байдаг нар нэг шар
1. Ертөнцийн таван бэрх
Замгүй давааг давахад бэрх
Зангилсан үгийг тайлахад бэрх
Зааны соёог залахад бэрх
Чулуун дээр ногоог ургуулахад бэрх
Усан дээр гал түлэхэд нэг бэрх
1. Ертөнцийн зургаан сайхан
Зөөж буухад зүлэг сайхан
Зөвлөж суухад аав сайхан
Эргүүлж мөлжихөд хүзүү сайхан
Эргээд ирэхэд ээж сайхан
Аваагүй байхад авгай сайхан
Алаагүй байхад үнэг сайхан
2. Ертөнцийн зургаан гайхамшиг
Үүлэн уран гайхамшиг
Үгэнд цэцэн гайхамшиг
Дайнд баатар гайхамшиг
Далайд ус ч гайхамшиг
Номд мэргэн гайхамшиг
Нойронд мэргэн гайхамшиг
3. Ертөнцийн зургаан ариун
Ургаж байгаа арц нэг ариун
Уугиж байгаа хүж нэг ариун
Урсаж байгаа ус нэг ариун
Эх хүний сэтгэл нэг ариун
Эх орончийн зүтгэл нэг ариун
Энх тайваны үйлс нэг ариун
4. Ертөнцийн зургаан улаан
Жавартай тэнгэрийн хаяа улаан
Жаргалтай хатны хацар улаан
Жартгай хүний нүд улаан
Тэнзэн малгайны залаа улаан
Тэргүүн тайжийн жинс улаан
Жаран сайдын залаа улаан

Comments

Popular posts from this blog