Оньсого
1. Суух нь өндөр
Босох нь нам / нохой /
2. Амьгүй байтлаа голтой
Гаргүй байтлаа хуруутай
Адуугүй байтлаа даагатай /Тооно/
3. Хөлгүй байж явдаг
Нүдгүй байж уйлдаг /Үүл/
4. Газар доор
Гантай шар тос /Тарвага/
5. Өөлдийн адуу
Өвчүү цагаан / Хэрэм/
6. Өндөрөөс өндөр
Богиноос богинхон
Цагаанаас цагаан
Хараас хар /шаазгай/
7. Тайраад байхад уртсаад байдаг
Шулаад байхад бүдүүрээд байдаг /худаг
малтах/
8. АмьгI./үй байтлаа голтой
Гаргүй байтлаа хуруутай
Адуугүй байтлаа даагатай /тооно/
9. Хөлгүй байж явдаг
Нүдгүй байж уйлдаг /үүл/
10. Үүр цүүрээр босоочин
Өвдөө цөвдөө түлээчин
Энд тэнд яваачин
Энийг тэрнийг түгээчин
11. Заадастай гавал
Замаггүй ус
Жараахай олонтой
Жавьжгүй загастай /тарвас/
12. Даамай эмгэн
Далан давхар хувцастай
Хувцас бүрийг тоолбол
Товчгүй оёдолгүй / байцай /
13. Дээрээс нь харахад
Дэрэвгэр ногоон
Дэргэд нь очиход
Бөндгөр ногоон / төмс/
14. Дуугий нь дуулахад
Унзад шиг
Духийн харахад
Бух шиг /зөгий/
15. Цус ч үгүй
цас ч үгүй /эрвээхэй/
16. Тооногүй гэрт
Тоолшгүй хүүхэн / өндөг/
17. Хөдөөд
Хөл тохом / нуур/
18. Хүзүүгүй тэмээ
Хүнд гүйцэгдэхгүй /зэрэглээ/
19. Зул шар биетэй
Зургаан хар тэмдэгтэй /үнэг/
20. Хон хон дуутай
Хондлоо дээрээ дэгээтэй /нохой/
21. Нутаг дээр
Нумтаг шар /өвс/
22. Дов тойрсон
Долоон нүх / толгой/
23. Ах дүү 2 байж
Бие биеэ олж хараагүй /нүд/
24. Худаг дотор
Дөрвөн чавганц гүрэмдэнэ /үнээ саах/
25. Өглөө босоод
Өвсний толгой хуйхална /тамхи татах/
26. Өглөө яваад
Орой ирнэ
Өдөр хагас
Шөнө бүтэн /өрх/
27. Шавар дээр
Чавганц сууна
Уулзсан хүн
Уйлж сална /сонгино/
28. Шар торгон элгэвчтэй
Шавар нухах ажилтай /тоншуул/
29. Уухай туухай баатар
Ууцан дундуурай тасархай баатар
Харваж оногдохгүй хар баатар
Халтирч унахгүй хурдан баатар /шоргоолж/
30. Уулнаас өндөр
Уурнаас намхан
Хөөнөөс хар
Хөвөнгөөс цагаан /шаазгай/
31. Барихыг барьдаг
Баавгай ирэхээс нааш тавдаггүй / цоож/
32. Арын мод аржгар
Аржгар ч болсон ч буржгар
Буржгар ч болсон буянтай /арц/
33. Ангайх амтай
Залгих хоолойгүй /хайч/
34. Биегүй байтлаа
Бүгдийг чирэх хүчтэй /салхи/
35. Өдөр гэртээ
Шөнө гадна /хөл/
36. Эргүү хурга
Элсээр баана /тээрэм/
37. Өрөөсөн нүдтэй
Өрөөсөн хөлтэй /зүү/
38. Явуут иддэг
Явган хулгайч /чоно/
39. Толгойн
Биендээн дайсан /шүдэнз/
40. Хонь биш мөртлөө холбоотой
Хүн биш мөртлөө хэлтэй /ном/
41. Төгрөг нуурын хөвөөнд
Төсөл хулс ургажээ. /сормуус /
42. Мэддэгт мэргэн цоохор
Мэддэггүйд эрээн цоохор /ном/
43. Уулыг утсаар хөтөлнө. /тэмээ/
44. Авдар дээр алтан аяга /нар/
45. Мөсөн дээр мөнгөн аяга /сар/
46. Ганц хөлтэй өвгөн
Газар дээрээ эргэлдэнэ. / салхи/
47. Идээд идээд цаддаггүй
Идсэн түүнийгээ тогтоодгүй /махны машин/
48. Эндээс явахад хангир жингэр
Эргээд ирэхэд халим илэм / ус зөөх/
49. Чи түүгээр яв
Би үүгээр явъя
Билүүтийн голд уулзъя / гэрийн бүс татах/
50. Уулын цаана
Туулайн байр /хүний шил/
Comments
Post a Comment